top of page

Амьдралд тохиох чухал үйл явдлууд

Хүний амьдралд тохиолдох хамгийн чухал 10 үйл явдлууд:


1. Хүүхэдтэй болох

2. Гэрлэх

3. Сургуульд орох

4. Их сургуульд орох

5. Дурлах

6. Таньж мэддэг хүмүүсийн дундаас хэн нэгэн нас баралт

7. Тэтгэвэрт гарах

8. Гэрээс явах

9. Эцэг, эхийн нас баралт

10. Анхны ажил


Дээр жагсаасан үйл явдлуудыг ажиглавал 10 үйл явдлаас 6 нь хүнийг залуу байхад нь буюу ихэвчлэн 15-аас 30 настай байхад болж өнгөрдөг. Мэдээж энэ нь хүн болгонд хатуу тохирохгүй ч ерөнхийдөө бол ихэнх хүмүүсийн хувьд ортой юм. “Таны амьдралд тохиож байсан хамгийн чухал ба дурсамжтай үйл явдлууд юу байсан бэ?” гээд ахимаг насны хүмүүсээс асуухад ихэнх хүмүүс 15-аас 30 насны хооронд болж өнгөрсөн үйл явдлуудыг нэрлэдэг. Яагаад энэ богинохон хугацаанд болж өнгөрсөн үйл явдлууд хүний ой санамжид хамгийн хүчтэй дурсамж үлдээсэн байдаг вэ гээд асуувал тохиолдож буй үйл явдлууд нь тухайн хүний хувьд цоо шинэ байдагтай холбоотой гэж эрдэмтэд үздэг. Хүн амьдралын туршлагагүй байхдаа гол үйл явдлуудтайгаа тулгардаг байна.


Хэдийгээр хүн дээрх үйл явдлуудтай тулгарахдаа залуу хүн туршлагагүйн улмаас алдах нь их байдаг ч үйл явдлууд нь шинэлэг байсан тул хийсэн алдаанаасаа түргэн сургамж авч чаддаг төдийгүй тэр үйл явдлуудынхаа талаар сөрөг дурсамж хадгалаж үлдэх нь харин ч цөөн байдаг байна. Залуу насандаа том алдаа хийсэн нэгэн нь зөв сургамж авч чадвал цаашид хүнд хэцүү зүйлтэй тулгарахад сэтгэл зүйн хувьд илүү бэлтгэлтэй ч болсон байх талтай ч гэж үздэг байна. Гэхдээ энэ дүгнэлт нь хатуу дүрэм бус юм гэдгийг хэлэх хэрэгтэй. Учир нь хүн болгон сэтгэл хөдлөл ба үнэт зүйлсийн хувьд өөр байдаг. Энд хэлэх гэсэн гол чухал зарчим нь хэрэв хийсэн алдаанаас сэтгэлийн сөрөг тунадас үлдсэн бол тэр нь цаашид сайн сайхан явахад нь "чөдөр" болж эхэлдэг жамтай. Тиймээс тэр сөрөг "тунадас"-ыг аль болохоор сэтгэлээс гадагшлуулах нь зөв юм.



 
 
 

2 Comments


yidamtsengel
Jun 06, 2022

Баярлалаа. Сонирхолтой танин мэдэхүйн мэдээлэл, ном, артикл бичиж, орчуулж, түгээж байдагт тань гүнээ талархаж явдаг шүү.


Like
Tsetsen Ds
Tsetsen Ds
Jun 07, 2022
Replying to

Урмын үг хэлсэнд баярлалаа!

Like

©2021 by Цэцэн. Proudly created with Wix.com

bottom of page