top of page
book poster 2-01.jpg

ВЕБСАЙТЫН ТУХАЙ

Хэрэв манлайлал, менежментийн талаар сэдвээр мэдээлэл хайж байгаа бол Та зөв вэбсайтад хандсан байна. Уг вэбсайтад манлайлал, менежмент, хэрэглээний сэтгэл судлал, системийн хөгжил болон хувийн хөгжлийн асуудлаарх мэдээллийг блог хэлбэрээр агуулсан байгаа. Блогууд нь хийсвэр онол бус харин ажлын бодит туршлага ба орчин цагийн эрдэм шинжилгээний академик нийтлэлүүдээс иш татсан мэдээллийг тулгуурлан бичсэн болно.

Дээрх сэдвээр монгол хэл дээр бичсэн материал угаасаа бага. Гэтэл өнөөдрийн нөхцөлд энэ чиглэлийн мэдлэг, мэдээллийг түлхүү ашиглах шаардлага өдөр ирэх тутам л нэмэгдэж байна. Энэ чиглэлийн мэдлэг дутмаг байдгийн улмаас адармаатай, олон өгөгдөхүүнтэй хоорондоо уялдаа холбоогүй тодорхой бус байдлыг үүсгэсэн асуудал тулгарах үед хар ухаанаараа л шийдвэрлэж байдаг. Байгууллагыг чадварлаг удирдах арга барилд залуучууд ихэвчлэн алдаж онож байж суралцаж байгаа.

Уг вэбсайтад агуулсан материалуудыг тогтмол уншсанаар төвөгтэй асуудлуудыг хялбархан шийддэг болно гэсэн амлалтыг өгч чадахгүй юм. Харин асуудалд өөр өнцгөөс хандаж чаддаг болно гэдэгт эргэлзэхгүй байна.

DSC07812.JPG

БЛОГ ХӨТЛӨГЧИЙН ТУХАЙ

Д.Цэцэн нь ОХУ-ын Москвагийн олон улсын харилцааны дээд сургууль, хожим нь ИБУИНВУ-ын Ливерпулийн их сургуулийг бизнесийн удирдлагын магистраар төгссөн. Олон улсын харилцааны мэргэжилтэн болон бизнесийн удирдлагын менежер гэсэн хос мэргэжилтэй. Нийтдээ 27 жил ажилласнаас 21 жил нь Монголын хувийн хэвшлийн хөгжлийн чиглэлээр тэр дундаа зөвлөгөө өгөх салбарт 16 жил ажиллаж ирсэн. Ажлын гараагаа төрийн албанаас эхэлсэн бол 1996-2001 онд Монголын өмч хувьчлалыг хэрэгжүүлэхээр Монгол улсын Засгийн газарт техникийн туслалцаа үзүүлэх гадаадын донор орнуудаас хэрэгжүүлж байсан төсөлд ажиллаж хожим 2004 оноос хойш мэргэжлийн зөвлөгөө өгөх компани, уул уурхайн компаниудад зөвлөхөөр, үйл ажиллагаа хариуцсан захирлаар ажиллаж байсан.

"... 4DX аргачлал нь хувь хүний дадал зуршил болон удирдагч хүний эзэмшвэл зохих ур чадварыг хөгжүүлэх, сургалтын явцад хувь хүнд өөрийгөө танин мэдэх, өөрийгөө өөр өнцгөөс харах, маш нарийн арга техник, тактикт суралцуулж ажлыг хэрхэн яаж энгийн бөгөөд асуудал, бухимдалгүй, шийдэх үр дүнтэй сургалт гэж дүгнэдэг. Манай хамт олон эдгээр сургалтаас маш их зүйлийг сурч мэдэж ажлын байран дээр тодорхой үр дүн гарч байгаад баяртай байдаг..."

Үйлчлүүлэгч:
Н. Мөнгөн-Эрдэнэ,
компанийн гүйцэтгэх захирал

IMG_3281%20(2)_edited.jpg

СУРГАЛТУУД БА ҮЙЛЧИЛГЭЭ

Үйлчилгээ нь дадалд суралцах аргачлал дээр тулгуурласан байдаг тул байгууллагын гүйцэтгэл сайжруулах ба мэргэжлийн ур чадвар хөгжүүлэхэд бодит нөлөөтэй.

МАНЛАЙЛАЛ

Манлайлах ур чадвар

Байгууллагын асуудал нь ердөө удирдагчийн л асуудал байдаг. Хэрэв удирдагч нь тасралтгүй суралцаж өөрийгөө тогтмол хөгжүүлдэг бол байгууллага нь ч асуудлаа шийдвэрлээд явна. Тиймээс л “удирдагч өөрчлөгдвөл байгууллага өөрчлөгддөг" гэж хэлдэг. Ажилчид ихэнх тохиолдолд шинэчлэл өөрчлөлтийг хүсэж байдаг. Харин шинэчлэл өөрчлөлтөд саад болж байдаг гол хүчин зүйл нь ихэнх тохиолдолд ажилчид бус удирдагч өөрөө юм. Ийм учраас манлайллын онолыг өргөн хүрээнд түлхүү заах шаардлагатай. Учир нь удирдагчийг сургах боломжгүй юм. Зөвхөн урам өгч сэдэл төрүүлснээр тэдгээрийг өөрчлөлт шинэчлэл рүү аажмаар хөтлөх боломжтой.

manlailal poster boost-01.jpg

ХОЛБОО БАРИХ

Улаанбаатар 170011

976

Холбоо барьсанд баярлалаа!

bottom of page