top of page

СУРГАЛТУУД

Ур чадвар хөгжүүлэх ба систем бий болгоход чиглэгдсэн сургалтууд

Leadership1_edited.jpg

Манлайлах ур чадвар

Манлайлагч гэж хэн бэ?

"Манлайллын ур чадвар хөгжүүлэх" нэгдүгээр багц (1-р модуль) нь манлайллын онолын гол ойлголтуудыг танилцуулахын зэрэгцээ манлайлах ур чадварыг хэрхэн үр дүнтэй хөгжүүлэх, арга барилд суралцахыг заана. Уг модуль нь 7 сургалтаас бүрдсэн бол тэдгээр нь манлайллын онолын төв сэдвүүдийг багтаасан болно.

Манлайллын сэдвийн үндсэн хэсэг болох “шинэчлэл, өөрчлөлтийг” хэрхэн хэрэгжүүлэх, хамтын ажиллагааг хэрхэн зохион байгуулах, ажилчдыг сэдэлжүүлэхэд юу шаардлагатай болох гэх сэдвүүдийг хамарна.

Уг модуль нь үр дүнтэй удирдах арга зүйн голлох сэдвүүдийг багтаасан бол тэдгээр нь шийдвэр гаргах чадварыг хэрхэн хөгжүүлэх, удирдах арга зүйг хэрхэн сайжруулах, нээлттэй сэтгэлгээг хэрхэн хөгжүүлэх зэрэг асуудлуудаас бүрдсэн болно.

Leadership4_edited.jpg
Leadership3_edited.jpg

Манлайлах ур чадвар

Хамтын ажиллагаа ба багийн ажиллагаа

Leadership4_edited.jpg

Шинэчлэл, өөрчлөлтийн менежмент

Бизнесийн загвар 

Шинэчлэл өөрчлөлтийн менежментийн сургалт нь (2-р модуль) шинэчлэл өөрчлөлтийн явцад хамааралтай гол сэдвүүдийг агуулна. Үүнд бизнесийн загвар, бүтээгдэхүүний шинэчлэл, үйл ажиллагааны шинэчлэл ба зах зээлийн шинэчлэл зэрэг юм.

Үйл ажиллагааны шинэчлэл нь 4DX-ийн аргачлалын хамт санал болгодог. 4DX нь байгууллагын үйл ажиллагааг систем болгох, шаардлагатай стратегийн өөрчлөлтүүдийг хэрэгжүүлэх тусгай аргачлал юм. Уг аргачлал нь сайн дадлуудыг хэвшүүлэх замаар байгууллагад шаардагдаж буй өөрчлөлтийг бодитоор харьцангуй богино хугацаанд дагуулдаг шилдэг аргачлалаар шалгарсан юм.  Уг сургалтыг 4DX-н аргачлалын хамт хэрэгжүүлдэг бол энэ зорилгоор дээрх сургалт явагдсаны дараагаар сургалтад хамрагдсан ажилчдын дунд санал уралдуулах уулзалт (brainstorming) хийгддэг. Санал уралдуулах уулзалт нь өөрийн тусгай аргачлалын дагуу хийгддэг бол түүний үр дүнд байгууллагын хамгийн төвөгтэй асуудлыг илрүүлж түүнийг арилгахад чиглэгдсэн хөшүүргэ арга хэмжээнүүдийг тодорхойлно. Санал уралдуулахын давуу тал нь ажилчдыг оролцуулах замаар тэдгээрийг нэгдсэн ойлголтод хүргэх явдал юм. 4DX аргачлалыг төсөл хэлбэрээр хэрэгжүүлдэг.

Bambuush1.jfif

ГҮЙЦЭТГЭЛИЙН 4 ЗАРЧИМ

Гүйцэтгэл сайжруулах төсөл

4DX-н аргачлал нь ажил хийх зуршлыг өөрчлөх замаар стратегийн өөрчлөлтийг байгууллагад нэвтрүүлж хэвшүүлдэг шилдэг аргачлал юм.  Уг аргачлал нь онолын мэдээлэл бус харин гүйцэтгэлийг сайжруулах бодит аргазүй, туршлагаар батлагдсан арга барилд зааж сургадаг төдийгүй хэвшүүлж дадал болгодгоороо онцлогтой. 4DX аргачлалыг төслийн хэлбэрээр хэрэгжүүлдэг. Төсөл нь хамгийн багадаа 4-6 сарын хугацаанд хэрэгждэг бол төсөл дуусахад сайн дадлууд хэвшил болсон байдаг.

систем бий болох.jfif

СИСТЕМ СЭТГЭЛГЭЭ

Шийдвэр гаргах ур чадвар хөгжүүлэх

Шийдвэр гаргах ур чадварт хүчтэй нөлөөлөх хүчин зүйлсийн нэг нь сэтгэлгээний хэв маяг. Систем сэтгэлгээ нь энгийн хар ухаанаар асуудалд хандахаас зармын хувьд өөр боломжийг олгодог. Систем сэтгэлгээ нь шийдвэрлэхэд амаргүй адармаатай цогц асуудлуудыг шийдвэрлэхэд хамгийн ач тустай байдаг.

bottom of page